... хөдөө өвөө минь дугуй гэртээ аанай л эрхээ эргүүлэн мааниа уншиж, энд миний хоёр дүү харантийнаас болж хичээлдээ явахгүй жаргаж, тэнд алсын америкт Мкгрэйди маань бие, сэтгэлээ хатамжлан байж гэмтлээс эргэн ирж сагсан бөмбөгөө дахин тоглох дөхөж, байгаль дэлхий өөрийн ээлжит шалгаруулалтаа хийхээр өвчин илгээж, тэр өвчин нь монголд ирж нэг сэтгүүлчийн хэлснээр Ламбаагийн инээдэм, гахайн ханиадам хэмээгдэж, эжий минь эрээн явж над өвлийн гутал авцарч, бас малгай нэхэж, энэ өвөл дулаахан явах нь дээ гэж баярлаж, “Бэлэн Сэнгэ” эгч элэг авсан бичлэгүүдээ хааяахан оруулж, бурхан өөртөө туслагч хүмүүст л би гар сунгана гэж аанай л хэнхэглэдгээрээ хэнхэглэж, оюутан сэтрээсээ өдөр өдрөөр холдож буй Ганзо нь өнөөдрөөрөө амьдарч чадахгүй өнгөрсөнтэйгээ барилдаж, улмаар өөртэйгээ зөрчилдөх нь ихсэж....амьдрал өрнөсөөр л байна.
Уг нь би блогоо анх нээхдээ цэл залуу насны шинэ сэргэг бодол саналга, явдал учралаа өөртэй болоод бусадтай хуваалцаж, улмаар урам зориг, бодол сэдэл төрүүлэх дэврүүн боловч тун чиг хөөрхөн хүсэл өвөрлөсөн юм. Тэгтэл одоо тэр “сайхан” хөвүүн хаачив? Орчлонгийн сайхныг би мэднэ гэчихээд муу муухайг нь түрүүлж харчих гээд л, хэлсэн үг бодит үйл болдогийг мэдсээр хирнээ хараал ид гэж хараасаар яах аргагүй идэгдэж, буруу амьдрахуй нь зовлон гэдэгтэй санал бүрнээ нийлдэг атлаа гөжүүдлэн буруу амьдарч, орчин тойрон, дэргэдэх хүмүүстэйгээ өөрийгөө нийцүүлэн, зохицож амьдрах байтал эсрэгээр нь өөртөө нийцүүлэх гээд ч байгаамуу дасал болсон орчноо үзэн ядах ч шиг..их л солиорох юмдаа. Гэснээс хий хоосонтох нь дийлдэхгүй байгаагаасаа болж сая сонин гарчиглаж байгаад Юнивээрс Бээст Соонгсийн ялагч Цэлмүүнээр сэтгэл рүүгээ аймаар тариа тариуллаашд. Ярилцлагандаа: "..Амьдрал богинохон болохоор хий хоосон өнгөрүүлмээргүй байна" гэжээ.
Enhtaivan Naizyn yahia
3 hours ago

1 comments:
хэхэ хөөрхөн ийн. Санаандгүй уншиж явтал сайдын нэр, миний хоч хоёр тууж явахын.
Гэснээс тэгж гиюүрэх үе байдаг л юм, хийж байгаа болон хийх ёстой юман дээрээ сэтгэлээ тогтоон бариад хэсэг аргамжчихвал гиюүрлийг ялдаг юм шиг л бна лээ, хүнүүсийг харжаахад ккк.
Post a Comment