Friday, June 15, 2012

Cүүлд уншсан ном

Benjamin Franklin: An american life

Урьд нь ийм том хэмжээний англи ном уншиж байсангүй. Гэлээ ч үнэнхүү биширдэг, хүндэлдэг хүнийхээ намтрыг таашаалтайяа гэгч нь, зовлонгүй уншлаа. Зохиогч Walter Isaacson нь CNN-ийн CEO, Times сэтгүүлийн эрхлэгч редактор (managing editor) хүртэл хийж явсан, А.Эйнштэн, Х.Киссенжер нарын намтрыг болон бас бус хэдэн намтар бичсэн нэртэй сэтгүүлч хүн байна. Тэрбээр Франклинг нэвт шувт судалж, уг номоо бичсэн нь уншингуут аяндаа мэдэгдэнэ, номын сайшаал үгүүдээс ч харагдана. Алдартай намтар судлаач David McCullough, Бэн Франклины намтрыг мөн бичиж байсан Edmund Morgan нар түүнийг даацтай магтжээ. W.Isaacson одоогоор Apple-ийн S.Jobbs-ын намтрыг бичихээр ажиллаж байгаа гэлүү дээ, нэг тийм юм дуулсан шүү.

Франклины өөрийн гараар бичсэн (The Autobiography of Benjamin Franklin) намтартаа өгүүлсэн зүйлсийг улам дэлгэрүүлж, мартсан, орхигдуулсан зүйлсийг нь нэмж, насан өндөр байхдаа бичсэнээсээ болж ганц нэг зүйл андуу эндүү санасныг нь засч, өгүүлж амжаагүй үлдсэн амьдралынх нь түүхийг болоод нас барснаас нь хойно түүний үр удам хэрхсэн, Америк хийгээд дэлхий дахинд ямар өв үлдээсэн талаар, нэр алдар нь хэрхэн түгсэн тухай нэмэн баяжуулж өгсөн нь туйлын сонирхолтой болжээ. Ялангуяа өөрийн намтартаа бичиж амжаагүй сүүлийн гучаад жилийнх нь амьдралыг, америкийн колониуд тусгаар тогтнолоо олохын төлөө тэмцэж байсан, тусгаар тогтносныхоо дараа үндсэн хуулиа батлах, улс орныхоо үндэс суурийг зөв бат тавихын төлөө зүтгэж асан энэ хугацаанд Франклин улс төрийн ямархуу замнал туулсан тухай нэлээн дэлгэрэнгүй оруулж өгсөн нь бидний хувьд дэлхийн тэргүүлэгч орны хөгжлийн уг үндэс чухам юундаа байж вэ, ямар хүмүүс энэ улсын бүтээлцэж вэ гэдгийг танин мэдэхэд түүхийн чухал ач холбогдолтой мэт санагдана. Франклин АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Ж.Адамс, гурав дахь Ерөнхийлөгч Т.Жефферсон нартай хамт Францад хамт дипломат үүрэг гүйцэтгэж, анхны Ерөнхийлөгч Ж.Вашингтонтой харилцаа холбоотой байж. Тэрбээр арай залуу байсан бол (дурдсан улс төрчдөөс тэр 20, 30 насаар ахмад, Ж.Вашингтоныг 1789 онд ерөнхийлөгчөөр сонгогдоход 83-тай өвгөн байв) АНУ-ын Ерөнхийлөгч болж ч магадгүй байж дээ гэж санагдсан. 100 долларын дэвсгэрт дээр хөрөг нь заларчихсан ер нь л АНУ-ын “ерөнхийлөгч болж байгаагүй ерөнхийлөгч” гэж болохоор хүн юм даа. Ингээд энэ мэтчилэн түүний гайхалтай амьдралын тухай олон баримтуудыг дэлгэж болох ч та бүхэн өөрсдөө хожим уншвал илүү амттай байх болов уу. Доор, түүсэн үг өгүүлбэрүүдээсээ цөөн хэдхэнийг (голдуу сүүл хэсгээс нь) оруулаад орхиё:

-His arrival in Philadelphia is one of the most famous scenes in autobiographical literature: the bedraggled 17-year-old runaway, cheeky yet with a pretense of humility, straggling off the boat and buying three rolls as he wanders up Market street.

-"There had been almost no famous autobiographies before Franklin, and he had no models" writes Carl Van Doren. That is not entirely true...But Van Doern is correct when he says that Franklin "wrote for a middle class which had few historians. His book was the first masterpiece of autobiography by a self-made man."

-Back at Hume's house in Edinburgh, Franklin spent another few days enjoying the intellectual cirle there. He met with Adam Smith, who reportedly showed him some early chapters of the Wealth of Nations that he was then writing.

-When he had finished a draft (of Declaration of Independence) and incorporated some changes from Adams, Jefferson sent it to Franklin on the morning of Friday, June 21. "Will Doctor Franklin be so good as to peruse it," he wrote in his cover note, "and suggest such alterations as his more enlarged view of the subject will dictate?"

-They were both very smart, but otherwise they had quite different personalities. Adams was unbending and outspoken and argumentative, Franklin charming and taciturn and flirtatious. Adams was rigid in his personal morality and lifestyle, Franklin famously playful. Adams learned French by poring over grammar books and memorizing a collection of funeral orations; Franklin (who cared little about the grammar) learned the language by lounging on the pillows of his femal friends and writing them amusing little tales.

-Jefferson shared Frankllin's belief that idealism and realism should both play a role in foreign policy. "The best interest of nations, like men, was to follow the dictates of conscience," he declared. And unlike Adams, he completely revered Franklin. "More respect and veneration attached to the character of Dr.Franklin in France than to that of any other person, foreign or native," he wrote, and he proclaimed Franklin "the greatest man and ornomant of the age." When word spread, a few months later, that he was being tapped to replace Franklin, Jefferson gave his famed reply: "No one can replace him, Sir, I am only his successor."

-All of this made him the most accomplished American of his age and the most influential in inventing the type of society America would become. Indeed, the roots of much of what distinguishes the nation can be found in Franklin: its cracker-barrel humor and wisdom; its technological ingenuity; its pluralistic tolerance; its ability to weave together individualism and community cooperation; its philosophical pragmatism; its celebration of meritocratic mobility; the idealistic streak ingrained in its foreign policy; and the Main street virtues that serve as the foundation for its civic values.
His focus tended to be on how ordinary issues affect everyday lives, and on how ordinary people could build a better society. But that did not make him an ordinary man. Nor did it reflect a shallowness. On the contrary, his vision of how to build a new type of nation was both revolutionary and profound.


Аан тийм, миний дуртай блоггер Ben Casnocha бас энэ номыг уншаад их шүтэж байсан юм билээ. Бичсэн сэтгэгдэл нь энэ байна. (2011.2 сар)

No comments:

Post a Comment