Хэдэн сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэн гарлаа! Яг гарсан нь цөөн хоногийн өмнө боловч үүнээс өмнө бичлэг оруулж завдсангүй ээ. Энэ завсар Цахим Өртөөний гишүүдийн клуб дээр номоо танилцуулаад хүртэл амжив. Франклины намтар номын тухай өрнүүлсэн тэдний хэлэлцүүлгийг сонсож суухад орчуулгын бүтээлийнхээ ач холбогдлыг улам ихээр ойлгож, тэднээс хэд гурван сайшаалын үг дуулаад их баярлаж, урамшиж байлаа. Мөн ном хэвлэгдэн гарахаас өмнө Цахим Өртөөний ах эгч нар маань дундаа мэйл лист-ээр номын анхны хувийг дуудлага худалдаанд оруулж, Финляндаас И.Цэрэн-Онолт гэдэг хүн 101$-аар худалдан авсан гээд тус холбооныхон номыг маань дэмжсэнд ихэд талархаж байгаагаа энэ далимд илэрхийлье. Энэ ном хэдий миний анхны орчуулга боловч залуус бидэнд хэрэгтэй хэд хэдэн номыг бүтээлцсэн, манай анхны блоггеруудын нэг М.Тулгат, мундаг орчуулагчдын нэг, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, нарын гараар орсон болохоор гологдохооргүй болсон болов уу. Ном хотын бүх номын дэлгүүрүүдээр 10000 төгрөгөөр зарагдаж байгаа. 3-аас дээш ширхэгээр авъя гэвэл 99624090 утсаар холбогдож үнэгүй хүргүүлж болноо. Та бүхэн "Анхны америк хүн" гэгддэг энэ суут хүний амьдрал, сэтгэлгээ, зарчим, баялаг туршлагыг, нэг ёсондоо "100 доллар"-ыг иймхэн үнээр олж авч, өөрийгөө хөгжүүлээрэй.
Номын талаар хэн юу өгүүлснээс хэсэгчлэн сонирхуулбал:
"Өнөөгийн ертөнцийг бүтээлцсэн аугаа хүмүүсийн нэг Бэнжамин Франклины намтар монголоор хэвлэгдэн гарч буй нь манай оюуны санааны амьдралд бахархалтай үйл явдал ..."
СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана
"Цаашид нийгэм жам ёсныхоо хөгжлийн дагуу, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлсийг шаардаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Монгол оронд Франклины адил зөв ариун сэтгэлийг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дахь зөв үнэлэмжийг дээдлэгч залуу үе хүч түрэн орж ирэх болов уу гэж миний бие найдаж явдаг. Үүнд “Намтар” ном тодорхой хэмжээгээр түлхэц өгч чадна гэдэгт итгэлтэй байна."
<Бусгаар тогтносон Монгол> номын зохиогч Эрин М.Тулгат ('Редакторын зурвас'-аас хэсэгчлэн авав)
"Франклин намтар бол Америкийн өөрийг хөгжүүлэх чиглэлийн анхны мундаг ном билээ. Энэхүү ном найз нөхдөө хэрхэн өөртөө татаж, бусдад нөлөөлөх талаар, ажил бизнестээ хэрхэн амжилт олох тухай сэтгэл татам байдлаар сургана."
Уолтер Исааксон ("Бэнжамин Франклин: Америк амьдрал", "Альбэрт Эйнштэйний амьдрал ба ертөнц" зэрэг номын зохиогч)
Холбогдох линк: http://erintulgatmn.blogspot.com/2011/05/blog-post.html (2011.5 сар)



