Friday, June 15, 2012

Иргэншил, монгол угсаатан, бас бус


11.26-ны энэ өдөр манай улс Анхдугаар Үндсэн Хуулиа (ҮХ гэж бичий товчлоорой, нүгэл муу ёр) баталж социализмын замд эргэлт буцалтгүй оржээ. Энэ өдөр бас, бичлэгээ би оруулмoй.

Өчдөр МТВ-ийн Гараг нэгдлийн захирал Бадамсамбуу ах манай сургууль дээр ирээд уулзалт, яриа маягийн юм хийсэн юм. Сонсууштай сонин юм ярьдгийг нь мэддэгийн хувьд сууж сонслоо л доо. Хэлж ярьсныг нь өөрийнхөөрөө "сайхан" найруулж, "гуйвуулаад" яахав, мартдагаа мэдэж алдахгүй гэж тэмдэглэж авсан хэдэн зүйлээ дураар нь тавьж орхиё.

-Бид бол бүдгэрч буй иргэншлийн сүүлчийн хүмүүс. Дархлаагаа алдаж буй угсаатан. Ухаандаа сүүлчийн "могиканууд". Бид нүүдэлчид байхаа больж байна... Магадгүй та нарын нүдэн дээр иргэншил яаж унадаг тэр процесс явагдаж мэднэ.

-А.Тойньбигийн судалснаар дэлхий дээр 23 иргэншил, 5 хавсармал иргэншил байдаг гэнэ. Тэр 5-ийн нэг нь Түрэг, Монголчуудын иргэншил. (мөхөж буй тавыг нь хэлсэн юм болуу?!)Иргэншлийн хувьд монгол ганцаардсан. Угсаатны баруун захын Туркууд лалын шашинтай болж, зүүн захын Солонгосууд Хятадын нөлөөнд орсон. Буддист иргэншлийн хувьд ч тэр. Монгол л ганцхан Их хөлгөний шашинтай.

-Баруунд тоогддоггүй, барууны эрдэмтдийг сөрж зогсдог, Зөвлөлт улсдаа ч гадуурхагдсан ганц эрдэмтэн Л.Гумёлов иргэншлийн насыг тодорхойлсон байдаг. 1200 гэж. Хэрвээ монгол угсаатны түүхийг Бөртэ Чоно, Гоо маралаас эхлэн тоолбол эдүгээ 1200 орчим жил болж байна. Харин Чингис хаан гарч ирсэн үеэс эхлэн тооцвол 800 жил болж байгаам байна. Шпенглерийн онолоор европын орнууд оргил үедээ 1900-аад оны үед хүрсэн гэж үздэг, тэд энэ оргилд хүрэх гэж 400 жил тэмцсэн. энэ онолоор үзвэл одоо унаж яваа байх нь..Хятадууд өнөөдөр түүхэндээ байгаагүй өндөрт гарч байна. (тэр Тойньбигийн номыг үтэр олж үзмээр санагдсан)

-Одоо, ирээдүй 2 бол яахав, өөрчилж болно. Харин өнгөрсөн бол хэцүү. Өнгөрснөө баталгаажуулах гэдэг том асуудал. Бидэнд судлах зүйл асар их байна. Өрнөдийнхний хувьд монгол шинэ улс. Би 1997 онд Европт ...-ын номын санд ороод 3 сая орчим номноос монголын тухай ном олж чадаагүйдээ бараг уйлж билээ. Өнөө муу Мозамбек, африкын орнуудын ном хичнээнээрээ л байсан. Гэтэл бид зүгээр нэг бүдүүлэг нүүдэлчид байгаагүй. Түүхэнд анхны даяар гүрнийг байгуулж, удирдаж, дэлхийн түүхийг бичиж (МНТовчоо бас Рашид Аддины Судрын Чуулганыг хэлж байна, МНТ сүүл хэсгээрээ дэлхийн түүх болдог гсн)явсан хүмүүс. Өнөөдөр тэд биднийг их сонирхон судалж байна. Биднээс хамаарахгүйгээр л Чингис хааны тухай ном, кинонуудыг гадаадууд бүтээж байна. Энэ монголчууд чинь дэндүү ч бүдүүлэг гарууд байгаагүйм байнаа гэдгийг ойлгож эхэллээ. Бид энэ дээр нь жаахан хөшүүргэ хийхэд л болж байгаам. Хятадууд ч монголчуудын түүхийг ч зөвшөөрч эхэллээ, Өвөрмонголчуудыг соёлоо сэргээхийг нь дэмжиж байна. Сайндаа ч биш, сүүлдээ монгол чинь бидний л хэсэг шүү дээ гэж хэлэх гээд байгаам. Бид ингэж байхад нь хүчийг нь дагуулаад ашиглаж болно шүүдээ. Тэр муу Мозамбек зозембек биш, баян түүхтэй хүмүүс чинь өнгөрснөө баталгаажуулж авах нь чухал. Түүхчид Баабарыг муулаад л байдаг. Гэтэл тэр хүн чинь тэр бүхэл бүтэн институцийн хийж чадаагүй зүйл буюу монголын түүхийн ном бичээд гадныхны гар дээр тавьчихсан хүн юм шүү. Баабарын ном л биднийг нүүрийг тахалдаг. Би сайн эрдэмтдийг бэлдэж ном бүтээл гаргах хэрэгтэй. Тэндээс чинь дэлхийгээрээ эшлээд явчихдаг юм.

-Өнөөдөр бид хөгжлийн үлэмж сонирхолтой үе дээр ирчихсэн байна. Иргэншлийн хувьд, бодоод тооцоод үзвэл бидэнд аврал байхгүй. Найдвар тун өчүүхэн. 90 онд эргээд иргэншлийн, соёлын үнэт зүйлсээ өөд нь татах гэсэн чинь энэ барууны соёл, кока кола, хип хоп орж дараад хаячихлаа. Аргагүй л дээ, Америкын соёл бол супер залуу соёл. Бидэнд 2 сонголт байна. Нэгэнт энэ иргэншил нурж байгаам бол монгол соёл, уламжлал, үнэт зүйлсээ нэгмөсөн хаяад кола ууж баруунжих буюу америкжих, эсвэл угсаатны үнэт зүйлсээ хадгалж иргэншлийн уналтаа түр тоормозлуулах. Бид америкжаад амьдарч болно, болохгүй зүйл байхгүй. Энэ бол онолоор иргэншлээ солих. (Иргэншлээ авч үлдэх нь угсаатан залуужих гэдэг нь бололтой)Гэвч ямар ч үнэт зүйлсгүй хүмүүс байх ямар вэ?

-Өөрийгөө тодорхойлох гэж нэг юм бий. Бид ядуу, чадалгүй, технологигүй, нэр хүндгүй, боловсролгүй. Тэгсэн хэрнээ дэлхий дээр ач холбогдолтой болж эхэлж байна. Эндээс хүчний тэнцвэр гарч ирдэг. Орос тэндээс далайж, хятад эндээс хялайж эхлэв.

-Гүн ухаан, Түүх, Хууль энэ гурвыг мэдэж байж боловсролтой болно. Бодлого тодорхойлогч хүн болно. Энэ гурвыг мэддэг хүн алсын хараатай болдог. Нэмэх нь өөрийгөө илэрхийлэх чадвар. Эндээс хөрвөх чадвар.

-Жижиг орнуудын 4 аюул байдаг: 1. Дайн байлдаан 2. Баялгийн занга 3. Далайд гарцгүй мөртлөө муу хөрш 4. Муу засаглал

Өөр зөндөө юм ярьсөөн. Тэр болгоныг бичиж баршгүй. Энд жаахан хар бараанаас нь түүгээд биччихэж. Гэхдээ зүгээрээ, мань эр өөрөө ердөө зүгээр, өөрийгөө тодорхойлж чадах нь харин сайн гэсэн. Монгол гайхамшгийн тухай бишгүй ярьсан. Гуйвуулахгүй гэж оролдсон ч ойлгохгүй юм гарвал миний л муугийнх шүү. (2009.11.26)

4 comments:

  1. mash sonirholtoi yaria boljee.iim lektsiig dursjuuleed net d tavij boldoggui baih daa..

    buhleer ni sonsoj uzmeer sanagdlaa

    ReplyDelete
  2. tm shu,,,
    iim bichleg olniig orularai ^.^

    ReplyDelete
  3. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсэж байна уу
    бөөр Та бөөрөндөө санхүүгийн алдагдал хүлээхээс мөнгө олох боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Бид танд Бөөрөнд $ 500,000 долларыг бэлнээр өгөх болно. Миний нэр бол Doctor MACPHERSON
    Максерсон Клиник дахь нефрологич юм. Манай клиник
    Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид бас шийддэг
    бөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгах
    холбогдох донор.
    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол whatsapp +14437200958 болон имэйлээр бидэнтэй холбоо бариарай гэж бүү эргэлзээрэй.
    И-мэйл: doctormacphersonclinic@gmail.com

    Шилдэг саналууд
    DR MACPHERSON.

    ReplyDelete
  4. Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсэж байна уу
    бөөр Та бөөрөндөө санхүүгийн алдагдал хүлээхээс мөнгө олох боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Бид танд Бөөрөнд $ 500,000 долларыг бэлнээр өгөх болно. Миний нэр бол Doctor MACPHERSON
    Максерсон Клиник дахь нефрологич юм. Манай клиник
    Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид бас шийддэг
    бөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгах
    холбогдох донор.
    Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг
    Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол whatsapp +14437200958 болон имэйлээр бидэнтэй холбоо бариарай гэж бүү эргэлзээрэй.
    И-мэйл: doctormacphersonclinic@gmail.com

    Шилдэг саналууд
    DR MACPHERSON

    ReplyDelete