Friday, June 15, 2012

Шилдэг шүлгүүд-2

"Энэ өдрөө мянган сайны учрал бүрдэж, үзэг цаас хоёр нийлсэн нь юутай сайн, эрхмийн дээд ерөөл хийгээд баярын мишээл мэт ээ.."

Унших юмсан, олж авах юмсан гэсэн номоо өнөөдөр олж аваад бөөн баяр байна. Хэвлэлийн газрыг нь хүнээс сураглаж, дараа нь лавлахаас утсыг нь асууж, утсаар нь хөөж байршлыг нь олоод хүнд өгөөд битгий дуусчихсан байгаасай гэж залбираастай гүйх шахам хүрч очсон доо. Баттогтохын хар багаасаа үерхсэн дотны найз яруу найрагч буюу эгч гэж өөрийгөө танилцуулсан сайхан зантай эгч Чи шүлэг бичдэг үү? Булганых уу? Аль сургууль вэ? гэж асуун яриа үүсгэх зуураа цепиэ уудласан. 300-хан хувь хэвлэсэн, ойн жил таарсан тул амархан тарсан, түүнийг хүнд хүргэх таниулахын тулд ямар ямар ажил хийж буй тухайгаа хүүрнэж над нэрийн хуудсаа өгөн тэрхэн зуур надтай сайн хампаан болоод авсан шүү. Би хэдэн төгрөг өгөх вэ? гэхэд Өө, эгч нь мөнгө авахгүй. Энэ номыг угаасаа ийм журмаар өгч буян болж байгаа юм гэсэн.
Ийм ном байна. Өмнөх номонд нь ороогүй, хүмүүсийн ер уншиж байгаагүй шүлгүүд, багшдаа бичсэн захидлууд, нэгэн бэсрэг туужаас бүрджээ.
Ганчимэг эгч "Тэр таныг харж байгаа" гэж бичээд гарын үсгээ зурж өгсөн нь.
Ингээд Баттогтохынхоо хос номтой боллоо. Анхныхыг нь бас л сониноос мэдэж Их Монгол дээд сургууль дээр очин асууж сураглаж байж утга зохиолч шүүмжлэгч, зохиолч Батхуяг ахаас авсан. Авсан гэж намайг зориод очсон болохоор бас бэлэглэсэн.Хүмүүсийн мэддэг, хамгийн хийт шүлгүүд нь багтсан ном.
Батхуяг ах над өгөхдөө бас үүнийг бичиж өгсөн юм. "Эрхэм дээд зүйл нь эрдэм ном болой. Яруу найраг язгуур юм шүү" гэж бичсэн байгаа. 2 номыг хоёуланг нь ингээд өөртөө гарын үсэг, үг бичүүлээд авчихдаг азтай гар юмаа би.. (2010.1 сар)

4 comments:

  1. Ene 2 nomiig chini egch ni unshij boloh uu? Yaruu nairag, shulgiin hoobiitoi ch gesen ar ovroos ni hoogood nomiig ni oloh geed cham shig ih huchin charmailt, tsag zav, bas setgel gargaj chaddaguim a...

    Amraa...

    ReplyDelete
  2. сайн уу, тэр хүнийхээ нэрийн хуудаснаас хуваалцахгүй биз ;) chandaa_mn мессэнжирт ороод ирээрэй.

    ReplyDelete
  3. hi ene nomniihoo hamgiin goe shvlegnees bicheech hairlaad harmalahgvi ym bgaazdee.

    ReplyDelete
  4. minii gartaa barij vzsen nom baix chinee unshij chadaagvich gsen ix goy nom baix shig ble amjilt.. zolboo...

    ReplyDelete