Friday, June 15, 2012

"Б.Франклин: Миний намтар" ном монгол хэлнээ

Хэдэн сарын хөдөлмөр болох орчуулгын ном маань хэвлэгдэн гарлаа! Яг гарсан нь цөөн хоногийн өмнө боловч үүнээс өмнө бичлэг оруулж завдсангүй ээ. Энэ завсар Цахим Өртөөний гишүүдийн клуб дээр номоо танилцуулаад хүртэл амжив. Франклины намтар номын тухай өрнүүлсэн тэдний хэлэлцүүлгийг сонсож суухад орчуулгын бүтээлийнхээ ач холбогдлыг улам ихээр ойлгож, тэднээс хэд гурван сайшаалын үг дуулаад их баярлаж, урамшиж байлаа. Мөн ном хэвлэгдэн гарахаас өмнө Цахим Өртөөний ах эгч нар маань дундаа мэйл лист-ээр номын анхны хувийг дуудлага худалдаанд оруулж, Финляндаас И.Цэрэн-Онолт гэдэг хүн 101$-аар худалдан авсан гээд тус холбооныхон номыг маань дэмжсэнд ихэд талархаж байгаагаа энэ далимд илэрхийлье. Энэ ном хэдий миний анхны орчуулга боловч залуус бидэнд хэрэгтэй хэд хэдэн номыг бүтээлцсэн, манай анхны блоггеруудын нэг М.Тулгат, мундаг орчуулагчдын нэг, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, нарын гараар орсон болохоор гологдохооргүй болсон болов уу.

Ном хотын бүх номын дэлгүүрүүдээр 10000 төгрөгөөр зарагдаж байгаа. 3-аас дээш ширхэгээр авъя гэвэл 99624090 утсаар холбогдож үнэгүй хүргүүлж болноо. Та бүхэн "Анхны америк хүн" гэгддэг энэ суут хүний амьдрал, сэтгэлгээ, зарчим, баялаг туршлагыг, нэг ёсондоо "100 доллар"-ыг иймхэн үнээр олж авч, өөрийгөө хөгжүүлээрэй.


Номын талаар хэн юу өгүүлснээс хэсэгчлэн сонирхуулбал:


"Өнөөгийн ертөнцийг бүтээлцсэн аугаа хүмүүсийн нэг Бэнжамин Франклины намтар монголоор хэвлэгдэн гарч буй нь манай оюуны санааны амьдралд бахархалтай үйл явдал ..."
СГЗ, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана

"Цаашид нийгэм жам ёсныхоо хөгжлийн дагуу, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг, тийм үнэт зүйлсийг шаардаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл шинэ үеийн Монгол оронд Франклины адил зөв ариун сэтгэлийг эрхэмлэгч, уйгагүй хөдөлмөрч, нийгмийн харилцаан дахь зөв үнэлэмжийг дээдлэгч залуу үе хүч түрэн орж ирэх болов уу гэж миний бие найдаж явдаг. Үүнд “Намтар” ном тодорхой хэмжээгээр түлхэц өгч чадна гэдэгт итгэлтэй байна."
<Бусгаар тогтносон Монгол> номын зохиогч Эрин М.Тулгат ('Редакторын зурвас'-аас хэсэгчлэн авав)

"Франклин намтар бол Америкийн өөрийг хөгжүүлэх чиглэлийн анхны мундаг ном билээ. Энэхүү ном найз нөхдөө хэрхэн өөртөө татаж, бусдад нөлөөлөх талаар, ажил бизнестээ хэрхэн амжилт олох тухай сэтгэл татам байдлаар сургана."
Уолтер Исааксон ("Бэнжамин Франклин: Америк амьдрал", "Альбэрт Эйнштэйний амьдрал ба ертөнц" зэрэг номын зохиогч)


Холбогдох линк: http://erintulgatmn.blogspot.com/2011/05/blog-post.html (2011.5 сар)

12 comments:

  1. za bary hurgey, ur dung ni uzne gdg sain zuil shuu dee er ni bol. heey neg savaagui heregt durlasan ym asuuy? zohiogchiin erh enee tereeg ni olohod hetsu bsnuu?

    ReplyDelete
  2. @Bubu Баярлалаа. Зохиогчийн эрхийн хувьд, надаас өөр хүн монгол руу орчуулах чөлөөтэй. Учир нь зохиогч таалал болоод олон арван жил өнгөрсөн учир уг номын хөрвүүлэхэд зохиогчийн эрхийн асуудал үүсээгүй.

    Ганзо

    ReplyDelete
  3. Bayar hurgeye andaa. Tsolmon bagshiin hicheel deer Franklinii tuhai yarij bsan biluu. Mani zaaval avch unshinaa harin gariin usegee ugnu bizdee hehe

    ReplyDelete
  4. Мундаг юмаа баяр хүргэе.

    ReplyDelete
  5. Баяр хүргэе мундаг шүү заавал гарын үсэгтэй ном авна шүү:-)

    ReplyDelete
  6. Баяр хүргэе. Хэрэв хүсвэл манай сайтад баннер тавиулаарай. Төлбөр авахгүйээ. Бүтээлч, гэрэл гэгээтэй сайхан ажил хийсэнийг чинь дэмжиж байна.

    ReplyDelete
  7. Bayar xurgeyee!!! Oshoo olon nom orchuulaarai, daraa n bas ooriinxoo nomiig gargaarai!!! :)

    ReplyDelete
  8. Зохиогчийн эрхийн асуудал 90 орчим жилийн хугацаатай байдаг санагдана. Тиймээс бид одоо 20-р зуунаас өмнөх үеийн бүх номны зохиогчийн эрхийг авах шаардлагагүй... Угаасаа зохиогч нь амьд байгаа тийм ном ч үгүй биз ээ..

    ReplyDelete
  9. Bayar gurgye.
    Unur-t zohiogch nas barsnaas hoish 50 bolson nomond erh avah shaardlagagui baidag baih aa.

    ReplyDelete
  10. сайн орчуулга болсон байлээ. Би энэ номыг уншаад энэ хүний талаар ихлүү ихийг мэддэг болсон. Ганзоодоо цаашдын ажилд нь амжилт хүсье. залуучууддаа авч уншаарай гэж хэлмээр байна. би 2дохоо уншиж байгаа. учир нь мэдэж сурах юм их байсан

    ReplyDelete
  11. nom ih taalagdsan shuu! saihan nom orchuulj mongolchuuddaa hurgesend bayrlalaa

    ReplyDelete
  12. Nomiig chin say unshij uzlee ih goyo boljee nomiin tsagaan buyan delgereh boltugai

    ReplyDelete